248 цагийн турш нуранги доор байсан охиныг эсэн мэнд олов
Анд нөхдийн мэдээ
2023-02-17
Туркийн эрэн хайх, аврах багийнхан өчигдөр 17 настай Илина Олмиз охиныг нуранги дороос оллоо. Тэрбээр 248 цагийн турш барилгын нуранги дор байсан ч эсэн мэнд олдсон тул түүнийг “гайхамшигт охин” хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд бичиж байна. Охиныг олсон аврагч Али Акдоган “Түүний эрүүл мэнд сайн байгаа бололтой” хэмээн AFP агентлагт ярьжээ. Мөн “Бид долоо хоногийн турш энэ барилгын хавьд ажилласан. Бид эндээс хэн нэгний дуу хоолойг олж сонсоно гэсэн найдвар тээж ирсэн” гэжээ. Улмаар “Бид муур байсан ч хамаагүй, хүн төдийгүй ямар нэг амьд амьтан олохдоо ч маш их баярладаг” гэв. Нуранги дороос олдсон охины нагац аврах багийн гишүүн бүрд “Бид чамайг хэзээ ч мартахгүй” хэмээн нулимс дуслуулан талархлаа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.