Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Берлиний кино наадамд оролцов
Анд нөхдийн мэдээ
2023-02-17
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын түрэмгийллийн эсрэг Украины тэмцэлд уран бүтээлчдийг нэгдэхийг уриалав. Тэрбээр өчигдөр Германд болсон Берлиний олон улсын кино наадмын нээлтийн ёслолд цахимаар оролцож "Урлагийг улс төрөөс салгах аргагүй" хэмээн онцлон хэлсэн тухай “DPA” болон “AFP” агентлаг мэдээлэв. Улмаар "Урлаг ертөнцийг өөрчилж чадахгүй ч чаддаг хүмүүст нөлөөлж, урам зориг өгдөг" хэмээн онцолсон байна. Жүжигчин байсан В.Зеленский 1993 онд Вим Вендерсийн найруулсан "Wings Of Desire" киног Зүүн ба Баруун Германы хуваагдал төгсөхийг зөгнөсөн тухай дурдаад "Саарын хажуугаар дуугүй өнгөрөх нь түүний дуу хоолойг улам чангаруулж, илүү үнэмшилтэй болгодог гэмтэй" хэмээн онцлон хэлсэн байна. Тус наадамд оролцсон зарим уран бүтээлч В.Зеленскийг дэмжиж буйгаа ил тод илэрхийлжээ. Америкийн жүжигчин Шон Пенний найруулсан В.Зеленскийн инээдмийн жүжигчнээс ерөнхийлөгч болж, улмаар цэрэг дайны удирдагч болсон тухай өгүүлэх "Superpower" кино энэ долоо хоногт нээлтээ хийх ажээ. Берлиний кино наадмын уран сайхны удирдагч Карло Катриан “Зовж шаналж буй Украины ард түмэн, Украинаас дүрвэсэн сая сая дүрвэгсэд болон эх орноо хамгаалан тулалдаж буй дайчид, түүнчлэн дайн талбарт хүнд нөхцөлд кино бүтээсэн уран бүтээлчдэд баяр хүргэе” гэжээ. Мөн В.Зеленский ВВС-д өгсөн ярилцлагадаа Украин улс хэзээ ч газар нутгаа алдахгүй, Орост буулт хийхгүй гэсэн урдын байр сууриа дахин илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.