images

Ромын пап ном гаргажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-16


     Ромын пап Францискийн "Тэнгэрийн хаяагаа ол. Сэрээд өнөөдрөөс эхэл" нэртэй шинэ ном энэ сарын 21-нд хэвлэгдэж гарна хэмээн Италийн ANSA агентлаг мэдээлэв. Тус ном нь Италийн RAI-1 телевизийн хөтлөгч Давид Банзатогийн асуултад пап лам хариулж буй харилцан ярианы хэлбэрээр гарч байгаа ажээ. Номд зөвхөн пап ламын хувийн амьдралаас гадна хошин, хөгжилтэй явдал, ганцаардал, хайхрамжгүй байдал, итгэл найдвар, айдас, ядуурал, хүчирхийлэл, дайн, эдийн засгийн хямрал зэрэг сэдвээрх нэлээд өргөн агуулгыг багтаасан байна. Номын танилцуулгад " хүн бүр шуурганы дунд итгэл найдварын зангуугаа хаяж, цонхоо онгойлгож, маргаашийн тэнгэрийн хаяаг харах боломжтой гэдгийг пап ламын үгс харуулах болно" гэжээ. Өмнө нь буюу өнгөрсөн оны 12 дугаар сард пап лам Франциск Украинд энх тайван тогтоох тухай ном гаргаж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.