images

Хятад улс Украины дайныг хурдан зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-16


     БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И Францын ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж Украины хямралыг зохицуулахад олон улсын хамтын нийгэмлэгийн үүрэг оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Европт айлчилж байгаа Ван И өчигдөр Парисын Елисейн ордонд ерөнхийлөгч Э.Макронтой уулзахдаа Украины нөхцөл байдалтай холбогдуулан "Хятад Францын бие даасан гүрний үүргийг үнэлдэг" гээд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран улс төрийн шийдлийг эрэлхийлэх замаар дайныг аль болох хурдан зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Улмаар "Хятад улс Украины асуудалд бодитой, шударга байр суурь баримталж, эвлэрэхийг тууштай зөвлөж, хэлэлцээрийг хөнгөвчлөхийн төлөө хүчин чармайлт гаргаж байна" гэж нэмж хэлсэн байна. Хятад улс Францыг хамтын ажиллагааны нэн тэргүүний түнш гэж үзсээр ирсэн бөгөөд энхүү харилцаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны шинэ ирээдүйг нээхэд бэлэн байгаагаа тэрбээр мөн онцложээ. Үүний хариуд Э.Макрон "Франц Хятадтай тогтоосон харилцаагаа чухалчилж, хоёр орны стратегийн яриа хэлэлцээг бэхжүүлэхийг чухал ач холбогдолтой гэж үзэж байна" гээд хүлээцтэй, тэвчээртэй байж, сөргөлдөөнийг намжааж, дэлхийн хуваагдлаас сэргийлэхийн тулд хамтын хүчин чармайлт гаргах ёстойг тэмдэглэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.