images

Дубайн нисдэг такси 2026 оны эхээр үйлчилгээнд явж эхэлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-16


     Дубай хот нисдэг таксины үйлчилгээг 2026 оны эхээр дахин нэвтрүүлэхээр болсон тухайгаа өчигдөр мэдээллээ. Анх 2017 онд дэлхийн хамгийн өндөр барилгуудын дээгүүр нисдэг такси хөөргөнө хэмээн амлаж байсан Дубай хотын захирагч Шейх Мохаммед бин Рашид Аль Мактум нисдэг таксины хөтөлбөрийг дахин эхлүүлснээ “Twitter” хуудсаараа дамжуулан зарлажээ. Энэ удаа сурталчилгааны бичлэгтээ Калифорнийн Санта Круз хотын “Joby Aviation” компанийн бүтээсэн зургаан сэнстэй цахилгаан нисдэг таксиг онцолжээ. Өмнө нь танилцуулж байсан Хятадын “EHang 184”, “XPeng X2”,  Германы “Volocopter” зэргээс “Joby Aviation”-ий таксиг яагаад илүүд үзсэнээ албаныхан тайлбарлаагүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.