Туркийн Ерөнхийлөгч тусламж илгээж буй улс орнуудад талархал илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2023-02-16
Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган "Хүнд хэцүү цаг үед та бүхний үзүүлсэн халуун тусламжийг Туркийн ард түмэн хэзээ ч мартахгүй" гэжээ. Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Дэлхийн засгийн газрын дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож үг хэлэхдээ "Бидний төлөө ажиллаж, тусламжийн халуун гараа сунган аврах, эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа улс орнуудад чин сэтгэлийн талархал дахин илэрхийлье" гэжээ. Түүнчлэн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаа АНЭУ тэргүүтэй 100 гаруй орноос Туркт дэмжлэг үзүүлж, эмгэнэл илэрхийлснийг тэрбээр онцолжээ. Энэ газар хөдлөлт бол Туркийн төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том байгалийн гамшгийн нэг болохыг тэрбээр мөн хэлсэн байна. Тус улсын 10 бүс нутагт 13.5 сая хүн газар хөдлөлтөд өртөж, чичиргээ мэдрэгдсэн бүс нутгийг оруулаад 20 сая орчим хүн газар хөдлөлтөд нэрвэгдсэн болохыг мөн онцолжээ. Одоогийн байдлаар нуранги доороос 8000 гаруй хүнийг аварсан байна. Эцэст нь тэрбээр "Бид сэргээн босголтын ажлыг аль болох хурдан эхлүүлнэ. Манай улс энэ гамшгийн шархыг эдгээхийн тулд бусад улс орнуудтай гар нийлэн ажиллана" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.