images

“Тэтгэвэртээ гарсан” “Боинг 737” онгоц тансаг сууц болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-16


     Сүүлчийн “Боинг 747” онгоц энэ оны нэгдүгээр сарын 31-нд үйлдвэрээс гарснаар тус загварын онгоцыг дахин үйлдвэрлэхээ больсон билээ. Тэгвэл  “Боинг 737” буюу түүний өмнөх загварын эдэлгээ нь дууссан онгоцыг Индонезийн Бали арлын ойролцоох Нян-Нян хадан хавцал дээр тансаг зэрэглэлийн сууц болгон хувиргажээ. “Mandala Airlines” компанид үйлчилгээнд явж байсан уг онгоцыг 2021 онд “Bubble Hotel Bali” сүлжээ зочид буудлын эзэн Фэликс Дэмин худалдан авч арал дээр тээвэрлэн авчирсан байна. Улмаар засаж тохижуулан тансаг зэрэглэлийн сууц болгосон бөгөөд дөрөвдүгээр сараас хэрэглэгчдэд түрээслүүлэх гэнэ. Далайн түвшнээс дээш 150 метрийн өндөрт байрлах хоёр унтлагын өрөөтэй, усан сантай энэ сууцанд нэг шөнө хоноход төлбөр нь 7000 доллароос эхлэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.