images

Саудын Араб анх удаа эмэгтэй хүн сансарт нисгэнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-16


     Саудын Арабын Сансрын комисс анхны эмэгтэй нисгэгчээ бэлтгэж Олон улсын сансрын станцад 10 хоногийн нислэг үйлдүүлэхээр төлөвлөж байгаа тухай “FP” агентлаг мэдээлэв. 33 настай Райяана Барнави Шинэ Зеланд, Саудын Арабт био анагаах ухааны бакалавр, магистрын зэрэг хамгаалсан бөгөөд хорт хавдрын үүдэл эсийн чиглэлээр есөн жил судлаачаар ажилласан байна. Тэрбээр мөн “SpaceX”-ийн сансрын хөлөг дээр тус улсын эрэгтэй нисэгчидтэй хамт Олон улсын сансар судлалын станцад туршилт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ төслийг тус улс АНУ-ын “Axiom Space” хувийн сансрын компанитай хамтран хэрэгжүүлж байна. Төсөл амжилттай хэрэгжвэл энэ бүсгүй Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисгэгч болох бөгөөд ингэснээр тус улс гурван сансрын нисэгчтэй болох юм. Угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман эрс шинэчлэл хийж тус улсын консерватив дүр төрхийг шинэчлэхийг эрмэлзэж байгаа энэ үед уг төсөл хэрэгжиж байна гэж “AFP” агентлаг онцлон мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.