images

"Netflix" компани Японы алдартай манганаас сэдэвлэсэн анимэ цуврал гаргана

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-02-15


     "Netflix" компани Японы алдарт "Pluto" манганаас сэдэвлэсэн анимэ цуврал бүтээлгэх захиалгыг "Genco, Inc" компанид өгчээ. Цувралын анимэйшнийг "M2Studio"-д хийж байгаа бөгөөд энэ оны сүүлээр үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн байна. Японы дуу оруулагчдын бүрэлдэхүүнд Гэсихтийн дүрд Шиншү Фүжи, Атомын дүрд Йоко Хикаса, Урангийн дүрд Минори Сүзүки нар багтжээ. "Pluto" манга нь Осамү Тэзүкагийн 1964 онд бичсэн "Дэлхийн хамгийн агуу робот" зохиолоос сэдэвлэсэн бөгөөд Наоки Үрасава, Такаши Нагасаки нар хамтран бүтээжээ. "Pluto" манга 2003-2009 онд Японы "Big Comic Original" сэтгүүлд нийтлэгдсэн нь 8.9 сая хувь борлогдсон юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.