images

Турк: Ах дүү хоёр газар хөдөлснөөс хойш 200 цагийн дараа аврагдлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-15


     Туркт газар хөдлөлт болсноос хойш ес хоног өнгөрч, амьд хүн олдох найдвар улам бүр үгүй болж байгаа ч гайхамшигтайгаар амьд гарсан тухай мэдээ ирсээр байна. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, ах дүү хоёр залуу Кахраманмараш хотод нурсан орон сууцны нуранги дороос 200 цагийн дараа аврагдсан байна. 21 настай Абдубаки Йенинар, 17 настай дүү Мухаммед Йенинарийн хамт нурангид дарагдсан бөгөөд бодибилдингийн тамирчин ах дүү хоёр спорт зориулалтын уураг идэж, шээсээ уун тэссээр амьд үлджээ. Хоёр залуугийн ээж мөн хоёр хоногийн өмнө гамшгаас эсэн мэнд гарч, эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. Тэднийг аврах үеэр дүү нь аврах багийнхаас ээжийгээ байн байн асууж байсан байна. Тэрбээр “Нуранги доор байхдаа итгэл найдвараа алдалгүй, хэзээ нэгэн цагт аврагдах болно гэж найдаж байсан” хэмээн ярьжээ. Ерөнхийлөгч Р.Эрдоган аврах багийнхан болон сайн дурын ажилчдад талархал илэрхийлж "Тэд бидний ой тойноос хэзээ ч мартагдахгүй" гэж хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.