images

Хонконг: Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн бол хөрөнгийн эзэмшлийг хасна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-15


     Хонконгийн засгийн газар болон холбогдох яам газар худалдах, худалдан авах тухай удирдамжаа шинэчилж үндэсний аюулгүй байдалтай холбоотой заалт оруулсан байна. Уг заалтад үл хөдлөх хөрөнгө эзэмшигч болон толгой компани нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, нийтийн хэв журамд нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулсан бол эзэмшигчийн эрхийг хасч болно гэж заажээ. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хонконгийн Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд салан тусгаарлах, засгийн эрхийг түлхэн унагаах, террорист үйл ажиллагаа явуулах, гадаад улстай хуйвалдах гэсэн дөрвөн гэмт хэргийг бүх насаар нь хорих ялаар шийтгэх заалт оруулсан юм. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч "Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хонконгийн иргэн бүрийн үүрэг юм" гэж мэдэгджээ. Хонконгийн ихэнх газар төрийн өмч бөгөөд хувийн хэвшлийнхэн газар ашиглах эрхийг зөвхөн тодорхой хугацаагаар худалдан авах боломжтой аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.