images

Франц улс Беларусьт суугаа иргэдээ нэн даруй гарахыг уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-15


     ОХУ-ын талыг баримтлагч Беларусь улсад оршин сууж буй иргэдээ нэн даруй тус улсаас гарч явахыг Франц улс уриалав. Францын Гадаад харилцааны яам өчигдөр цахим хуудсандаа тус улсад суугаа иргэддээ хандан "Беларусь улсад оршин суудаг Францын бүх иргэдийг Литва, Латви, Польшийн хилээр автомашинаар яаралтай гарахыг уриалж байна" гэжээ. Үүндээ тодорхой шалтгаан дурдаагүй байна. Удахгүй ОХУ Украинд ширүүн довтолгоо хийхээр төлөвлөж байгаа нь Беларусь улсад нөлөөлнө гэж үзэн тус улс ийм арга хэмжээ авсан бололтой. Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украин руу довтлох үед Беларусь улс Оросын армид зам тавьж өгөх зэргээр шууд бус дэмжлэг үзүүлсэн бөгөөд түүнээс хойш дайнд Оросын байр суурийг хамгаалсаар ирсэн юм. Зарим мэргэжилтнүүд Беларусь улс ОХУ-ын хүсэлтээр Украины дайнд оролцох магадлалтай гэж үзэж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.