images

Хятад: Валентины баяраар бизнес цэцэглэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-15


     Гурван жилийн турш үргэлжилсэн цар тахлын хатуу хорио цээрийн дараах Хайрын баярыг өчигдөр Хятадад өргөн дэлгэр тэмдэглэжээ. Энэ өдрөөр иргэд цэцэг, бэлэг дурсгал, катерингийн үйлчилгээ авах нь огцом нэмэгдэж бизнесийн үйл ажиллагаа хурдацтай сэргэсэн талаар “Global Times” сонин мэдээлэв. Ялангуяа цэцгийн борлуулалт өсөж, үнэ нь нэмэгджээ. Тухайлбал, Валентины баярыг дэлхийд хамгийн өндөр өртөгтэй тэмдэглэдэг Шанхай хотод нэг баглаа сарнайн үнэ 400 юань буюу 58.6 доллар болсон байна. Харин Юннань мужид дотооддоо цэцэг тариалагч, цэцгийн бөөний худалдаа эрхлэгчид энгийн үед өдөрт 10 мянган цэцэг худалддаг бол энэ баяраар даруй 50 мянгаар нэмэгджээ. Орон даяар тээврийн сүлжээ бүрэн сэргэснээр цэцгийн бизнес эрс өсч байгаа аж. Тухайлбал, нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 21-ний хугацаанд гадаад, дотоодод нийлүүлсэн цэцгийн тээвэрлэлт өмнөх жилийн мөн үеийнхээс 43 хувиар нэмэгджээ. iiMedia” хүрээлэнгийн судалгаанаас үзвэл, судалгаанд оролцогчдын 80 хувь нь хайртай хүндээ Валентины бэлэг өгнө хэмээн хариулжээ. Тэдний 39 хувь нь 1000 юань хүртэл мөнгөөр бэлэг авна гэсэн бол 12.5 хувь нь 2000 юань зарцуулна гэсэн байна. Мөн судалгаанд оролцогчдын тал хувь нь катерингийн үйлчилгээ авч гадуур хооллоно гэсэн бол бусад нь аялна гэжээ. Цахим тасалбар захиалгын “Meituan” платформын мэдээлснээр хоёрдугаар сарын 12-ны орой Валентины аяллын тасалбар захиалга огцом нэмэгдэж жилийн өмнөхөөс 47 хувиар өсжээ. Мөн өмнөх долоо хоногоос нь эхлэн хэрэглэгчдийн хайлтын түлхүүр үг “Валентины өдөр”, “хос тасалбар” зэрэг болсон бөгөөд ийм хайлт жилийн өмнөхөөс 300 хувиар нэмэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.