Наранцэцгийн үр ачсан 55 чингэлэг галт тэрэг Өвөр Монголоос ОХУ-ыг зорив
Анд нөхдийн мэдээ
2023-02-15
ӨМӨЗО-ны Улаанхад хот дахь олон улсын төмөр замын логистикийн паркаас наранцэцгийн үр ачсан 55 чингэлэг бүхий галт тэрэг ОХУ-ын Екатеринбург хотыг зорин хөдөллөө. Тус галт тэрэг Эрээн боомтоор гарч 10-12 хоногийн дотор зорьсон газартаа хүрэх хуваарьтай аж. Хятад-Европын ачааны галт тэрэгний үйлчилгээ нь Хятадын наранцэцгийн үр болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох чухал суваг юм. Улаанхад хот 2022 онд Хятад-Европын ачааны галт тэргээр 20 мянга гаруй тонн наранцэцгийн үр борлуулсан нь 2021 оноос 27.9 хувиар өссөн байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд уг төмөр замын буухиа горимд гааль, төмөр зам болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд онлайнаар мэдээлэл солилцож, хуваалцах боломжтой болсноор Хятад-Европын ачаа тээшийн мэдүүлгийн зардлыг бууруулж байна гэдгийг холбогдох албанаас мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.