images

Ким Жон Уны охиныг дүрсэлсэн шуудангийн марк гарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-14


     БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны охин Ким Жү Э-гийн хөрөг бүхий шуудангийн маркийн загварыг Умард Солонгост танилцуулжээ. Энэ сарын 17-нд худалдаанд гаргахаар төлөвлөж буй шинэ маркийн найман загварын тавд нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр "Хвасон-17" тив алгасагч баллистик пуужин хөөргөх үеэр Ким Жү Э аавтайгаа хөтлөлцөн алхаж, пуужингийн наана гараа зөрүүлэн зогсож, цэргүүдтэй дурсгалын зураг авахуулж буй зургууд орсон байна. Мөн эцэг охин хоёрын дүрийг голлон цаана нь зөөгч пуужингууд суурилуулсан дэвсгэр зураг дээр "Ялагдашгүй цөмийн гүрний сүр жавхланг дэлхий дахинд харуулна", "БНАСАУ-ын стратегийн үнэмлэхүй хүчийг дэлхий дахинд харуулна", "Агуу удирдагч Ким Жон Уны алдар бадартугай" гэх мэт суртал ухуулгын хэллэгүүд бичигджээ. Хэдийгээр тус марк дээр охин нь аавыгаа дагалдан айлчилж яваа дүр төрхийг харуулж байгаа ч сүүлийн үед Ким Жү Э-г “шүтэх” байдал шил даран хэвлэлээр гарч байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Үүнээс өмнө БНАСАУ байгуулагдсан өдрөөр хийсэн цэргийн парадад Ким Жү Э-гийн морь гэх цагаан морийг үзүүлж байсан бөгөөд мөн Ким Жү Э-тэй ижил нэртэй хүмүүсийг нэрээ солихыг шаардаж байгаа тухай мэдээ ч цацагдаж байлаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.