images

Палестинчууд гамшигт өртсөн иргэдэд цус хандивлаж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-14


     Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас шархдаж, гэмтсэн иргэдэд зориулан Газын зурвасын төрийн бус байгууллагууд цусны донорын аян явуулж, палестинчууд цусаа хандивлаж байна. Энэ аяны зохион байгуулагч Өнчин хүүхдүүдийн Аль-Амал хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ияд аль-Масри "Энэ кампанит ажил бол Турк, Сирийн ард түмний төлөөх эв санааны нэгдлийн илэрхийлэл юм" гэжээ. Мөн тэрбээр энэ гамшиг араб, исламын үндэстнүүдэд бүхэлд нь нөлөөлж байна гэж ярьсан байна. Газар хөдлөлт болсон Туркийн 10 мужид 1.3 сая хүн амьдардаг бөгөөд 29 мянган хүн нас барж, 80 гаруй мянган хүн гэмтжээ. Харин Сирид 3500 гаруй хүн нас барж, 5000 хүн гэмтсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.