Ерөнхий сайдын айлчлалын үеэр Солонгос-Монголын бизнес форум болов
Анд нөхдийн мэдээ
2023-02-14
БНСУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим өнөөдөр Сөүл хотод “Солонгос-Монголын бизнес форум” зохион байгуулж, хоёр орны бизнесийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Энэхүү арга хэмжээг ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тус улсад хийж буй айлчлалын хүрээнд зохион байгуулсан бөгөөд 2018 оноос хойш хоёр улсын хооронд болж буй анхны бизнесийн арга хэмжээ юм. Чуулганд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Э.Саранmогос тэргүүтэй төрийн томоохон албан тушаалтнууд болон Монголын томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов. Солонгос-Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга, “Daesung” группын ерөнхийлөгч Ким Ён Хун тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Хоёр улс аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, чанарын өсөлтийн талаар хамтдаа төлөвлөж, бие биенээ нөхөж чадна” гээд хоёр орны бизнесийн үйл ажиллагаа идэвхтэй өрнөнө гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Хуралдаанаар Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар олон талын хэлэлцүүлэг үргэлжилсэн юм. Чуулганы дараа хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондоо харилцаа холбоо тогтоох, зөвлөлдөх арга хэмжээ боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.