images

Молдав: Манай улсад хүчирхийлэл өдөөх гэсэн Кремлийн оролдлого бүтэхгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-14


     Украинтай хиллэдэг Молдав улсын ерөнхийлөгч Майя Санду ОХУ тагнуулчдаа тус улсад илгээж засгийн газрыг түлхэн унагаахыг оролдож байна хэмээн буруушаав. Европын талыг баримтлагч гэгддэг тэрбээр "Тусгай бэлтгэгдсэн хүмүүс энгийн иргэдийн дүрээр хүчирхийлэл үйлдэх, засгийн газрын зарим байр руу халдах, тэр ч байтугай хүн барьцаалахаар төлөвлөж байна" гэжээ. Мөн Беларусь, Серб, Монтенегро улсын иргэдийг Молдав руу оруулж, засгийн газрын эсрэг эсэргүүцлийг өдөөх оролдлого хийж байгаа тухай мэдэгдсэн байна. Тус улсын цагдаа, тагнуулын байгууллагууд өнгөрсөн оны аравдугаар сараас 12 дугаар сарын хооронд зохион байгуулалттай хүчирхийлэл үйлдэх гэсэн хэд хэдэн оролдлогыг таслан зогсоож чадсан тухай мөн мэдээлээд “Манай улсад хүчирхийлэл өдөөх гэсэн Кремлийн оролдлого бүтэхгүй” гэж мэдэгдэв. ОХУ энэ тухайд хариу мэдэгдэл хийгээгүй байна. Ерөнхийлөгч Сандугийн тэргүүлсэн Молдавын одоогийн засгийн газар өнгөрсөн оны хоёрдугаар сарын 24-нд Орос Украинд цөмрөн орсны дараахан Европын холбоонд элсэх өргөдөл гаргасан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.