ОХУ газрын тосны олборлолтоо бууруулахаа мэдэгдсэнээр ханш нь хоёр хувиар өсөв
Анд нөхдийн мэдээ
2023-02-14
ОХУ ирэх сард газрын тосны нийлүүлэлтээ бууруулах болсноо мэдэгдсэнээр брент газрын тосны ханш 2.2 хувиар өсөж, баррель нь 86.39 долларт хүрсэн бол АНУ-ын WTI газрын тосны ханш 2.1 хувиар өсөж баррель нь 86.39 ам.доллар болжээ. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт брент газрын тосны ханш 8.1 хувь, WTI газрын тосны ханш 8.6 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн Орос улс гуравдугаар сараас түүхий нефтийн олборлолтоо өдөрт 500 мянган баррелиар буюу нийт үйлдвэрлэлийнхээ таван хувиар багасгана гэдгийг шадар сайд Александар Новак мэдэгджээ. Мөн "Олонх шинжээч Оросын газрын тосны гарц энэ онд 700 мянгаас 900 мянгаар буурна хэмээн хэлж байна" гэдгийг эрчим хүчний салбарын ахлах шинжээч Ребека Бабин тайлбарласан бөгөөд "Түүхий газрын тосны арилжааны өнөөгийн түвшинг өөрчлөх гол хүчин зүйл нь Хятадын газрын тосны эрэлт сэргэх явдал юм" гэдгийг онцолжээ. ОХУ газрын тосны олборлолтоо бууруулна гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор ОПЕК ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэж албаны хоёр ч эх сурвалж мэдэгдсэнийг "Reuters" агентлаг мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.