“Genesis” хамтлаг 2022 онд 230 сая долларын орлого олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-14
Их Британийн “Genesis” рок хамтлаг өнгөрсөн онд 230 сая долларын орлого олж, 2022 оны хамгийн өндөр орлоготой урлагийнхны тэргүүнд бичигдлээ. Америкийн “Forbes” сэтгүүлийн гаргасан жагсаалтыг үзвэл, тус хамтлаг ихэнх дууныхаа зохиогчийн эрхийг борлуулж 230 сая долларын орлого олжээ. Их Британийн дуучин, ая зохиогч Стинг хоёрдугаар байрт орсон байна. "Genesis"-ийн нэгэн адил Стинг мөн өнгөрсөн жил дуунуудынхаа эрхийг “Universal Music”-т 210 сая доллароор худалдсан аж. Америкийн жүжигчин, найруулагч Тайлер Перри 175 сая долларын орлогоор удаалжээ. Сонирхуулахад "Аватар" киноныхоо үргэлжлэлийг хийж дэлгэцэнд гаргасан найруулагч Жэймс Кэмерон 95 сая доллароор жагсаалтын наймдугаарт бичигдсэн байна. Уг жагсаалтад бичигдсэн 10 хүний дундах цорын ганц эмэгтэй нь Америкийн поп од Тэйлор Свифт (92 сая доллар) ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.