ГХЯ-ны зохицуулагч Д.Анхбаяр: Өмч тонох явдалтай Туркийн эрх баригчид хатуу тэмцэж эхэлсэн
Анд нөхдийн мэдээ
2023-02-14
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркийн хотуудад дэг журам сахиулах ажил идэвхтэй явагдаж эхэлсэн талаар Хатай мужид ажиллаж буй түүхч, Монгол улсын Гадаад харилцааны яамны зохицуулагч Д.Анхбаяр өчигдөр “Монголын мэдээ” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. Түүний хэлснээр, гамшигт нэрвэгдэгсдийн өмч хөрөнгийг тонох явдалтай тэмцэхийн тулд цэрэг, цагдаагийнхан газар хөдлөлтийн бүсүүдэд хүчтэй хамгаалалт гаргажээ. Ням гарагийн оройн байдлаар хууль сахиулах байгууллагынхан тонуулын хэргээр 48 хүнийг барьж саатуулсан гэнэ. Үүний зэрэгцээ чанаргүй барилга барьсан компаниудын захирлуудыг хариуцлагад татах, хэрэг нээх, шаардлагатай бол саатуулах ажиллагаа эрчимжиж байгаа аж. Ерөнхийлөгч Р.Эрдоган өчигдөр Шанлурфа хотод очиж нөхцөл байдалтай танилцсан бол тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреддин Кожа Хатай мужид ажиллаж байна. Мөн Д.Анхбаярын ярьснаар, амь үрэгдсэн болоод гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэнэ хэмээн Засгийн газар үзэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.