images

Туркийн Эрзин хотод нэг ч барилга нураагүйн нууц юунд байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-14


     "Газар хөдлөлтөөс болж биш чанаргүй, муу баригдсан барилгаас болж хүн үхдэг”. Газар хөдлөлт судлаачдын энэхүү үг хэллэгийг санагдуулсан Туркийн жижиг хот олны анхаарлыг татаж байна. Энэ бол тус улсын зүүн өмнөд хэсгийн Хатай мужийн 42 мянган хүн амтай Эрзин хэмээх жижиг хот юм. Саяхан болж өнгөрсөн 7,8 баллын газар хөдлөлтөөр тус хот ямар ч хохирол амсаагүй болохыг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэнд нэг ч барилга нурж, нэг ч хүний амь эрсдээгүй байна. Эрзин нь газар хөдлөлтөд хамгийн их өртсөн бүс болох Хатай мужийн төвөөс хойд зүгт 110 км, анхны хүчтэй газар хөдлөлтийн голомт болсон Газиантеп хотоос баруун тийш ердөө 166 км зайд оршдог ажээ. Тус хотод газар хөдлөлт мөн л хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хотын дарга Эль Масоло тухайн үеийн нөхцөл байдлыг ярихдаа "Газар маш хүчтэй чичирч, тэр даруй хүүхдүүдтэй хаалга руу гүйсэн. Бид бараг хөдөлж чадаагүй" гэжээ.  Тэрбээр цааш нь “Манай хотод шинээр баригдаж буй барилгад стандартыг маш хатуу мөрддөг. Стандарт бус барилга байхгүй. Үүний ачаар бид хохирол амсаагүй” гэсэн байна. Тухайн улсад болсон газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын нэг гол хүчин зүйл бол стандарт бус барилга юм. Мөн тэрбээр хотын дарга болсных нь дараахан хамаатных нь хүн ирж барилгын стандарт мөрдөөгүйн улмаас өндөр торгууль төлөхөөр болсноо хэлж түүнээс туслахыг гуйхад нь “Би яаж ч тусалж чадахгүй” хэмээн буцааж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.