images

Оросын тэрс үзэлт сэтгүүлч Франц руу зугатан гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-14


     Өнгөрсөн жил Оросын төв телевизийн шууд нэвтрүүлэг дундуур “Дайныг зогсоо!” гэсэн бичиг барьж эсэргүүцлээ илэрхийлсэн Оросын сэтгүүлч бүсгүй Франц руу дүрвэн гарчээ. Францын нийслэл Парис хотод төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлч” байгууллага Оросын телевизийн продюсер Марина Овсянниковаг эх орноосоо дүрвэн гарахад тусалснаа хүлээжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард М.Овсянникова шүүх хурал болохоос өмнө Европын улсыг зорьсон гэх мэдээлэл гарсан ч аюулгүй байдлын үүднээс хаана байгаа тухай нь мэдээлээгүй юм. Тэрбээр Оросын армийн талаар худал мэдээлэл тарааж, цэргийн эрх мэдэлд халдсан хэргээр буруутгагдаж, цахим бугуйвч зүүн гэрийн хорионд байцаагдаж байсан ажээ. Хил хязгааргүй сэтгүүлдийн байгууллага амралтын өдрүүдээр байшингийн эргэн тойрон дахь хамгаалалт сул байх үеийг ашиглан түүний бугуйвчийг тасдаж, нийт долоон машин дайчлан сэтгүүлч бүсгүйг зугатаалгах ажиллагаа явуулжээ. Улмаар хил хүрэх замдаа машин нь шаварт сууж харанхуйд хэдэн цаг явган алхаж байж хил давсан байна. Тэрбээр “Мэргэжил нэгтнүүдийн дэмжлэгээр дайны хэнээтнүүдийн гараас зугатаж чадлаа. Тэд миний амь насыг аварлаа” хэмээн ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.