images

ОХУ болон Беларусийг 2024 оны Парисийн Олимпод оролцохыг эсэргүүцэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-13


     АНУ, Герман зэрэг 35 орон 2024 онд Парист болох зуны олимпод ОХУ болон Беларусийг оролцохыг хориглох арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Литви улсын Спортын сайд Юргита Шугздинене уг асуудлаар 35 орны сайд нар Их Британийн удирдлага дор цахим хурал хийсэн тухай мэдээлжээ. Тус уулзалтад оролцсон Их Британийн Соёл, хэвлэл мэдээлэл, спортын сайд Люси Фрейзер твиттер хуудсандаа "Их Британийн байр суурь тодорхой. Путин хэрцгий дайнаа үргэлжлүүлж байгаа цагт Орос, Беларусь Олимпын наадамд оролцох ёсгүй" гэв. Уулзалтад Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мөн оролцжээ. Ерөнхийлөгч В.Зеленский “Террорист орны тамирчид тус наадамд оролцох нь өөрөө хүчирхийлэл, хууль бус байдлын илэрхийлэл юм” хэмээн хэлжээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш Орос, Беларусь улс олон улсын спортын хориг арга хэмжээнд ороод байсан билээ. Гэвч саяхан Олон улсын Олимпын хороо тус хоёр орны тамирчдыг Парисын зуны Олимпын наадамд оролцуулж магадгүй байдал бий болсноор маргаан үүсээд байна. Хэрвээ 35 орон хамтарсан мэдэгдэл гаргаж Орос, Беларусийн эсрэг хориг тавихыг шаардах юм бол ОУОХ хүнд байдалд орж болохоор байна. Үүнээс гадна тус хоёр улсын тэрс үзэлт тамирчдыг багтаасан багтаасан дүрвэгсдийн багийг бүрдүүлж олимпод оролцуулах нь шийдэл байж болох тухай дурджээ.

Эх сурвалж: Yonhap news

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.