Шинэ Дели болон Мумбайг холбосон хурдны замын ажил энэ онд дуусна
Анд нөхдийн мэдээ
2023-02-13
Энэтхэгийн нийслэл Шинэ Дели болон Мумбай хотыг холбосон нийт 1350 км урт Дели-Мумбай хурдны замын эхний хэсэг буюу Шинэ Дели, Жайпур хотыг холбосон нийт 246 км урт зам нээгджээ. Дели-Мумбай хурдны зам нь нийт 1350 км урт бөгөөд хоёр чиглэлд 8 эгнээтэй. Төслийн нийт өртөг 13 тэрбум доллар болсон байна. Энэхүү хурдны замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд шинэ зам ашиглалтад орсноор хоёр хотын хооронд зорчих хугацаа одоогийнхоос хоёр дахин багасах ажээ. "Төмөр зам, хурдны зам, метро, нисэх онгоцны буудал зэрэгт хөрөнгө оруулах нь Энэтхэгийн эдийн засгийн гол түлхүүр бөгөөд энэ нь манай орны хөгжлийн хурдыг нэмэгдүүлж, илүү их хөрөнгө оруулалтыг татаж, шинэ ажлын байр бий болгож байна" гэж ерөнхий сайд Моди хэлэв. Хятадын "Нэг бүс нэг зам" төслийн нөлөөг тусгаж авсан Энэтхэг улс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдэд ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. Энэ оны дэд бүтцийн төсөв 10 их наяд рупи хүрсэн бөгөөд энэ нь 2014 оныхтой харьцуулахад тав дахин их тоо ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.