Ираны ерөнхийлөгч Хятадад айлчилна
Анд нөхдийн мэдээ
2023-02-13
Ираны ерөнхийлөгч Сайед Эбрахим Райси маргааш БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад айлчилна гэж Хятадын Гадаад яамныы хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Өнгөрсөн оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши, Райши нар хэлэлцээр хийсэн билээ. АНУ-тай стратегийн өрсөлдөөнд оршдог Хятад улс Ойрх Дорнодын орнуудаас Иран улстай харилцаагаа өргөжүүлэхээр болжээ. Хоёр удирдагч Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээх яриа хэлэлцээний талаар санал солилцохын зэрэгцээ сүүлийн үед зөрчилдөөн үүсгээд байгаа Хятад, Арабын орнуудын хамтарсан мэдэгдлийн талаар хэлэлцэх төлөвтэй байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Ши Жиньпин дарга Саудын Арабт хийсэн айлчлалын үеэр гаргасан мэдэгдэлдээ Иран болон Арабын Нэгдсэн Эмират улсын хооронд маргаантай байгаа гурван арлын талаар дурдсан бөгөөд нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх санаачилга гаргасан Арабын Нэгдсэн Эмират улсын хүчин чармайлтыг дэмжсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.