ӨМӨЗО энэ онд соёлын аялал жуулчлалын салбартаа 240 сая юань зарцуулна
Анд нөхдийн мэдээ
2023-02-13
БНХАУ-ын ӨМӨЗО энэ онд 240 сая юанийг соёлын аялал жуулчлалын салбараа сэргээхэд зарцуулахаар болжээ. Энэ хөрөнгө нь 35 сая ам.доллартай тэнцэх бөгөөд тусгай сан байгуулж, соёлын аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна гэж тус бүс нутгийн Засгийн газар баасан гаригт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх 200 сая юанийн сангаас 5А зэрэглэлийн аялал жуулчлалын төв, үндэсний аялал жуулчлалын бааз, цанын баазуудыг байгуулах төслүүдийг шалгаруулах аж. Харин соёлын аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнд зориулсан 40 сая юанийн тусгай сан нь соёлын аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүний дэлгүүр, соёлын аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, үзүүлбэр тоглолт зэрэг төслүүдийг дэмжих гэнэ. Бүс нутгийн соёл, аялал жуулчлалын албаны ажилтан Жан Янру хэлэхдээ “2023 онд бүс нутаг маань өндөр чанартай брэндүүдийг бий болгож, аялал жуулчлалын газруудын дэд бүтэц, туслах үйлчилгээг сайжруулж, соёлын аялал жуулчлалын бизнесийн хэлбэрийг шинэлэг байдлаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.