Төрөөд 10 хоносон хүүхдийг эхийн хамт аварчээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-13
Хэдийгээр хүний амь аврах “алтан цаг” гэгддэг 72 цаг өнгөрсөн ч Турк, Сирийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудаас гайхамшигт аврах ажиллагаа явагдсаар байна. Британийн ВВС телевизийн мэдээлснээр Туркийн өмнөд хэсгийн Хатайд нурсан барилгаас газар хөдлөлт болсноос хойш 90 цагийн дараа төрөөд 10 хоносон хүүхдийг эхийн хамт эсэн мэнд аварчээ. “Reuters” агентлагийн нийтэлсэн видео бичлэгт аврагчид нялх хүүхдийг нурангиас болгоомжтой гаргаж байгааг харууллаа. Хүүхдийн ээжийг мөн аварч, эмнэлэгт хүргэсэн байна. Газар хөдлөлт болсноос 115 цагийн дараа Туркийн Газиантеп хотод нэгэн орон сууцны нуранги доороос жирэмсэн эмэгтэйг эсэн мэнд гаргажээ. Цаг орчмын өмнө уг эмэгтэйн 6 настай охиныг аварсан аж.
Эх сурвалж: Yonhap news
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.