images

Франц-Ираны судлаач эмэгтэй Ираны шоронгоос суллагдлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-13


     Ираны үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр шоронд хоригдож байсан 64 настай Франц-Ираны иргэн, антропологич Парибас Аделка шоронгоос суллагдсан тухай Францын Гадаад харилцааны яам мэдээлэв. Ираны шоронд үндэслэлгүйгээр хоригдож байсан Аделкаг сулласанд Францын Гадаад харилцааны яам баяртай байгаагаа илэрхийлээд, хэрэв хүсвэл Аделка Францад очиж амьдрах ад нээлттэй, цаашид эрх чөлөөт ардчилсан орны иргэний ёсоор аж төрөх ёстойг онцолсон байна. Парисын Улс төрийн их сургуулийн олон улсын судалгааны төвийн гишүүн, шийтийн шашны судлаач Аделка 2019 оны зургадугаар сард Иранд очоод тэндхийн Хувьсгалт гвардийнханд баривчлагджээ. Ираны шүүх болон эрх баригчид Аделкаг 2020 оны тавдугаар сард үндэсний аюулгүй байдалд заналхийлэх зорилготой хуйвалдаан зохион байгуулсан хэргээр таван жилийн хорих ял оноосон байна. Аделка 2020 оны 10 дугаар сард цахим гав зүүн гэрийн хорионд орсон байсан ч Ираны шүүх гэрийн хорионд байх журмыг удаа дараа зөрчсөн хэргээр 2022 оны нэгдүгээр сард түүнийг шоронд хорьжээ. Аделкатай хамт баривчлагдсан түүний хамтран зүтгэгч, судлаач Лорен Маршалл таван жилийн хорих ял эдэлж, 2020 оны гуравдугаар сард Франц, Ираны хооронд ялтан солилцох гэрээгээр суллагдан эх орондоо буцаж ирсэн байна. Иранд одоогоор Францын зургаан иргэн  хоригдож байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.