Хөх хотод цасны хоккейн тэмцээн болов
Анд нөхдийн мэдээ
2023-02-13
ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 8-ны өдөр оны анхны Floorball буюу цасан дээрх хоккейн тэмцээнийг зохион байгууллаа. Нэг өдрийн турш болж өндөрлөсөн тус тэмцээнд орон нутгийн бага сургуулиудын зургаан баг оролцож өрсөлджээ. Сүүлийн жилүүдэд тус хотод уг спортын төрлийг сургуулиудад нэвтрүүлсээр байгаа бөгөөд өдгөө 65 бага, дунд сургуульд биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулаад байна. Өвөр Монголын Хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Юэ Лия хэлэхдээ, олон хүүхэд энэ спортоор хичээллэж, үндэс сууриа сайн тавина гэдэгт итгэлтэй байна гэжээ. Түүнчлэн тус тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулснаар өвлийн улиралд сурагчдад спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлэх, дэмжих зэрэг олон давуу талтай гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.