images

Хятадад дижитал юанийн хэрэглээ эрс нэмэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-13


     Хятадын мөнгөн тэмдэгтийн нэг хэсэг болох 2017 онд анх нэвтрүүлсэн дижитал юанийн хэрэглээ Цагаан сарын үеэр ихээхэн нэмэгджээ. Учир нь, орон нутгийн засаг захиргаанаас дижитал купон гаргасан байна. Энэхүү купон буюу цахим юанийг хоол идэх, аялах, дэлгүүр хэсэхдээ ашиглах боломжтой. Өмнөд Хятадын Гуандун мужийн Шэньжэн хотод орон нутгийн худалдааны товчоо Хаврын баярын үеэр 25 сая гаруй юанийн хэрэглээний купон тараажээ. Мөн цахим худалдааны “Meituan” платформын мэдээлснээр Зүүн Хятадын Жижян мужийн Ханжоугийн захиргаанаас баярын өмнөхөн тус платформоор дамжуулан тараасан бүх дижитал юань есөн секундийн дотор борлогджээ. Технологи улам бүр хөгжихийн хэрээр дижитал юанийг хүмүүс өдөр тутмын амьдралдаа төлбөрийн шинэ хэрэгсэл болгон хэрэглэж дадах төлөвтэй байна. Тиймээс тус улс дижитал юанийн туршилтын хөтөлбөрөө эрчимжүүлсэн аж. Хятадын Ардын банкны мэдээлснээр 2022 оны эцсээр гүйлгээнд байгаа дижитал юанийн хэмжээ 13 тэрбум 610 сая юаньд хүрсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.