images

Төвөдийн аялал жуулчлалын салбар өсөж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-13


     Төвөдийн Шяхэ хот нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 5 хүртэл 254 мянган жуулчин хүлээн авч 92.71 сая юанийн ашиг олсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тухайлбал, Хятадын цагаан сарын үеэр шашны ёслол үйлдэхэд гадаад дотоодын 76 мянган жуулчин ирж үзсэн байна. Ийнхүү аялал жуулчлалын зах зээл тэлэхэд Шяхэ хотын зочид буудал, зоогийн газруудаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ. Ялангуяа залуу аялагчид орон нутгийн амттануудыг их сонирхдог байна. Төвөд маягаар тохижуулсан зоогийн газрын эзэн Гэмпилийн ярьснаар тэднийхээр үйлчлүүлэгдчийн 80 хувь нь гаднаас ирсэн хүмүүс байсан бөгөөд зоогийн газраа нээсэн эхний долоо хоногтоо л 10 мянган долларын ашиг олжээ. Мөн өвлийн аяллын үеэр шувуу харах, нугаар явган аялал хийх, малчдын гэрт зочилж нүүдэлчин соёлтой танилцах нь жуулчдын дунд түгээмэл болоод байгаа гэнэ. Төвөдөд хан, хуй угсаатнаас авхуулаад арав гаруй угсаатны бүлгүүд байдаг бөгөөд Шяхэ хотод Төвөдийн Буддизмын зургаан гол сүмийн нэг, 1709 онд баригдсан Лаврин сүм байдгаараа алдартай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.