Харри Стайлс “Brit Awards”-ийн дөрвөн төрөлд тэргүүлэв
Анд нөхдийн мэдээ
2023-02-13
Английн дуучин, 29 настай Харри Стайлс Их Британийн “Brit Awards”-ийн шилдэг дуу, цомог, уран бүтээлч, поп R&B төрөлд шилдгээр шалгарч нэг дор дөрвөн шагналын эзэн боллоо. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард гаргасан “Harry’s House” цомог нь шилдгээр шалгарсан ба энэ цомгийн “As It Was” дуу шилдэг поп дуугаар шалгарсан юм. Мөн энэ дуугаар шагнал гардуулах ёслолыг нээжээ. Харри Стайлс нь “One Direction” хамтлагийн дуучин байсан юм. Харин дуучин Бэйонсэ “Break my soul” дуугаараа тус наадмаас олон улсын оны шилдэг дуу болон уран бүтээлчийн шагнал хүртсэн бол “Wet Leg” шилдэг хамтлаг, шинэ уран бүтээлчийн шагналыг хүртжээ. Анхны “Brit Awards” хөгжмийн шагнал гардуулах ёслол 1977 онд болж байсан бөгөөд 1982 оны хоёрдугаар сараас өнөөг хүртэл жил бүр болж байна. Өнгөрсөн хугацаанд энэ шагналыг авсан уран бүтээлчдийн 60 хувь нь эрчүүд байжээ. Харин энэ наадмаас хамгийн олон шагнал хүртсэн дуучин бол Робби Уильямс юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.