“Боинг” компани Туркт 500 мянган доллар хандивлалаа
Анд нөхдийн мэдээ
2023-02-10
“Боинг” компани Турк улсад “Boeing Charitable True” сангаасаа 500 мянган доллар хандивлаж буйгаа өчигдөр мэдээллээ. Уг хандиваа Америкийн Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан дэлхийн Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгт хүргэж газар хөдлөлтийн дараах сэргээн босголт, тусламжид зориулна гэдгээ мэдэгдэв. Улаан хавирган сар нийгэмлэгт дэлхийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлж буй хэд хэдэн тэргүүлэх байгууллагууд багтдаг. “Боинг” компанийн мэдээлснээр Америкийн Улаан загалмай нийгэмлэг нь гамшигт өртсөн иргэдэд зориулж орон даяар хандив цуглуулж байгаа ажээ. Сүүлийн арав гаруй жилд тус компани зургаан сая долларыг буяны үйлст зориулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.