images

Нурангиас олдсон охиныг үрчилж авах мянга мянган санал иржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-10


     Сирид болсон газар хөдлөлтийн дараа нурангиас олдсон дөнгөж төрсөн нярай охиныг үрчилж авах санал мянга мянгаараа ирсэн талаар BBC агентлаг мэдээллээ. Охин эхтэйгээ хүйгээрээ холбогдсон хэвээр олдсон бөгөөд түүнийг Аяа гэж нэрлэсэн нь арабаар гайхамшиг гэсэн утгатай. Түүний аав, ээж болон ах, эгч нар нь гамшгийн үеэр бүгд амиа алдсан юм. Одоогоор Аяа охин эмнэлэгт буй бөгөөд биеийн байдал нь хэвийн болжээ. Түүнийг эмчилж буй эмнэлгийн менежер Халид Аттиах дэлхийн өнцөг булан бүрээс охиныг үрчилж авахыг хүссэн дуудлага ирсэн хэмээн ярьсан юм. Тэрбээр “Би одоогоор охиныг хэн нэгэн үрчилж авахыг зөвшөөрөхгүй. Түүний холын садан гарч иртэл би өөрийнхөө хүүхэд шиг түүнийг харж хандана” гэсэн байна. Аяа охиныг Х.Аттиахын эхнэр өөрийнхөө охинтой хамт хөхүүлж байгаа ажээ. Охины төрсөн Жиндайрис хотхоны 90 хувь нь сүйджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.