images

Хараагүй эмч массажны аппарат бүтээжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-02-10


     Ван Шаочэн нь 42 настай, эмч мэргэжилтэй бөгөөд 16 настайдаа өвчний улмаас хараагүй болж байжээ. Тэрбээр саяхан дотоод шаталтат хөдөлгүүрээр дулааныг ашиглан эд ангиудыг боловсруулж угсран массажны аппарат бүтээсэн байна. Түүний ажилладаг эмнэлэг нь Хойд Хятадын ӨМӨЗО-д байдаг бөгөөд энэ тухайгаа ССTV-д ярихдаа “Би өөрийн бүтээлээрээ эрчим хүчний хэмнэлттэй бүтээл хийж, нийгэмд хувь нэмрээ оруулахыг хүссэн” гэжээ. Ван олон жилийн турш судалгаа явуулж  үр дүнд  нь тулгуур болон бүлүүрт хөдөлгүүрийн угсралтын багцыг зохион бүтээсэн нь үндэсний хэмжээний гурван патентыг авч чаджээ. Тэр хэдийгээр өсвөр насандаа өвчний улмаас хараагүй болсон ч суралцаж, машин бүтээх ажлаа хэзээ ч орхиогүй аж. Мөн түүнийг эхнэр нь үргэлж дэмжиж, ялангуяа уншиж, бичихэд нь тусалдаг бөгөөд тэр "Би эхнэрээ үнэхээр бахархдаг. Цаашид ч би ажлаа үргэлжлүүлэн хийх болно" гэж хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.