Тайваний ерөнхийлөгч Турк улсад нэг сарын цалингаа хандивлав
Анд нөхдийн мэдээ
2023-02-10
Тайвань улс Турк, Сирид болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн сиричүүдэд туслахыг олон улсын төрийн бус байгууллагуудад хандан уриалжээ. Тус улс нь Сиритэй хиллэдэг Йордан улсын нийслэл Амман хотод төлөөлөгчийн газартай. Энэхүү сувгаа ашиглан тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг дотоодын төрийн бус байгуулагууддаа үүрэг болгожээ. Иргэний дайны байдалтай байгаа Сири улсад засгийн газрын хүчин болон босогчид тус бүр тодорхой бүс нутгийг хянаж байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгт аврах баг илгээх, тусламжийн материал илгээхэд хүндрэл учруулж байгаа ажээ. Тайваний ерөнхийлөгч Цай Инвэнь тус улсад суугаа Туркийн Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд эмгэнэл илэрхийлэв.Тайвань Туркийг идэвхтэй дэмжиж, 130 хүний бүрэлдэхүүнтэй хоёр аврах багийг илгээж, 2 сая долларын тусламж үзүүлсэн байна. Мөн Тайваний төрийн албан хаагчид, тэр дундаа ерөнхийлөгч Цай Инвэнь газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг сарын цалингаа хандивлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.