images

Украины аврагчид Туркт очлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-02-10


     Украины нийслэл Киев хотоос хөдөлсөн 88 аврагч Туркт өчигдөр очлоо. Багийн бүрэлдэхүүнд аврах ажиллагаа, хайгуулын мэргэжилтэн, эмч, нохой сургагч, гал сөнөөгчид багтжээ. Тэд Туркийн Хатай мужийн Антакья хотын ойролцоо Сирийн хилд ойрхон майхан босгож газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон иргэдийг яаралтай хоргодох байраар хангаж байна. Мөн олон улсаас ирсэн аврагчтай нийлэн Туркийн зүүн болон өмнөд хэсэгт ажиллаж эхэллээ. Энэ тухай тус улсын Онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгч Александр Хорунжый "Манай оронд дайн болж байгаа ч бид энд туслах хэрэгтэйг ойлгож байна. Хүмүүс өөрсдийн амьдралаа хамгаалах хэрэгтэй. Энэ бол тэдэнд байгаа хамгийн чухал зүйл" хэмээн ярьсан байна. Мөн тэрбээр аль болох Оросын аврах багийнхнаас зай барьж ажиллахаа хэлсэн юм. Харин удирдах төвөөс Оросын баг тэднээс хол газар ажиллаж байгаа тул уулзах боломжгүй гэдгийг мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.