Д аминдэм чихрийн шижингээр дахин өвчлөх эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-10
Нарны гэрэл, хоол хүнс нь бидний өдөр тутмын Д аминдэмийн хэрэгцээг хангахад хангалтгүй байдаг тул хүмүүс ихэвчлэн Д аминдэмийн нэмэлт бэлдмэл хэрэглэх нь ихэссэн. Тэгвэл Д аминдэмийг зохих хэмжээнд хэрэглэснээр чихрийн шижин өвчнийг сэдрээхгүй байхад тусалдаг гэнэ. Тухайлбал, өмнө нь чихрийн шижингээр өвдөж байсан бол дахин хүндэрч, хоёрдугаар хэлбэрт орохоос сэргийлж “Д” аминдэм хэрэглэх нь зүйтэй гэдгийг эмнэл зүйн туршилтуудаар баталж байгаа аж. Мөн ажиглалтын судалгаагаар цусан дахь Д аминдэмийн түвшин бага байх нь чихрийн шижин өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй холбоотой болохыг судлаачид тогтоожээ. АНУ-ын Туфтс анагаах ухааны төвийн баг тус аминдэмийн нэмэлтүүдийн чихрийн шижингийн эрсдэлд үзүүлэх нөлөөг харьцуулсан гурван эмнэл зүйн туршилтыг системтэйгээр хянаж, мета-анализ хийжээ. Судлаачид гурван жилийн хугацаанд ажиглалт хийхэд Д аминдэм хэрэглэсэн насанд хүрэгчдийн 22.7 хувьд, плацебо бэлдмэл хэрэглэсэн хүмүүсийн 25 хувьд чихрийн шижингээр өвчлөх эрсдэл 15 хувиар буурсан болохыг тогтоосон байна. “Annals of Internal Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаанд дэлхий даяарх 374 сая гаруй насанд хүрэгсдийг хамруулсан аж. Иймд Д аминдэмийн нэмэлт тэжээл нь 10 сая гаруй хүнд чихрийн шижин өвчний явцыг удаашруулж болзошгүй гэжээ.
Эх сурвалж: NBC news
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.