Япончууд амны хаалтаа тайлж эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-02-10
Японы засгийн газар энэ сарын 8-ны өдрөөс эхлэн халдварт өвчний тухай хуулийн дагуу цар тахлын хорио цээрийн ангиллыг бууруулсны дээр дараа сараас эхлэн амны хаалт зүүх эсэхийг хувь хүмүүсийн сонголтод үлдээхээр болсон байна. Цар тахлын халдварын тоо тус улсын хэмжээнд буурч байгаа бөгөөд Халдварт өвчний тухай хуулийн дагуу ангиллыг бууруулахад нэг сар орчим хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа ажээ. Сургуулиуд шинэ улирал эхлэх дөрөвдүгээр сараас эхлэн сургуулийн орчин, биеийн тамир, найрал дуу, спортын клубын үйл ажиллагаа зэрэгт амны хаалт зүүхгүй байж болох чиглэл өгчээ. Хөл хорионы дэглэмийг бууруулснаар вакцинжуулалтын төлбөрийг мөн хянаж үзсэн боловч засгийн газар үнэгүй вакцинжуулалтыг үргэлжлүүлэх бодлогоо хэвээр хадгална хэмээн “Asahi Shimbun” сонин мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.