images

Ерөнхийлөгч Зеленский нэг хоногийн дотор гурван орноор айлчлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-10


     Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 8-нд  Их Британи, Францад, 9-нд Бельгид айлчлав. Тэрбээр 9-ний өдөр Брюссель хотноо болсон Европын холбооны дээд хэмжээний тусгай уулзалтад оролцож, Европын холбооны удирдлага болон гишүүн 27 орны тэргүүнд сөнөөгч онгоц, хүнд зэвсгийн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Украин улс тус холбооны албан ёсны гишүүн орон болоогүй байгаа ч тус уулзалтанд оролцох тусгай урилгыг хүлээн авчээ. Мөн тэрбээр Их Британийн парламентад үг хэлж Конгрессын танхимын дарга Линдси Хойлд Украины элит нисгэгчийн дуулга бэлэглээд “Бидэнд эрх чөлөө бий. Үүнийг хамгаалах далавч өгөөч" хэмээн дэмжлэг хүссэн байна. Улмаар Британид хийсэн айлчлалаа дуусгаад Франц, Герман улсад айлчилж ерөнхийлөгч Эммануэль Макрон, канцлер Олаф Шольц нартай уулжээ. "Манай нисгэгчид хэдий чинээ хурдан сөнөөгчтэй болно, төдий чинээ дайн хурдан дуусч, Европ дахин амар амгалан болно" гэж Зеленский уулзалтын үеэр хэлсэн байна. Харин ерөнхийлөгч Макрон хариуд нь “Бид Европын ирээдүйн төлөө Украйнд зэвсэг хүргэхийн төлөө тууштай ажиллах болно” гэж мэдэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.