images

Амьтад газар хөдлөлтийг урьдчилан мэдэрдэг үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-09


     Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болохын өмнөхөн шувууд болон нохойнууд гамшиг болохыг урьдаас мэдэрсэн мэт хачирхалтай авир гаргаж байсан олон баримт илэрсээр байна. Америкийн өдөр тутмын "Washington Post" сонин амьтад хүчтэй газар хөдлөлтийг хүнээс өмнө мэдэрдэг гэсэн үзэл эртнээс нааш байсан тухай дурдаад энэ талаарх шинжлэх ухааны тайлбар болон мэргэжилтнүүдийн дүгнэлтийг танилцуулсан байна. Тус улсын Геологийн албаны мэдээлснээр газар хөдөлсний дараа үүсдэг хамгийн анхны чичиргээ болох P долгион (анхдагч долгион) нь газар хөдлөлтийн голомтоос хэдхэн секундын дотор олон арван километр зайг туулдаг бөгөөд амьтад үүнийг маш хурдан мэдэрдэг ажээ. P долгионы дараа газрыг доргиож сэгсэрдэг S долгион (хоёрдогч долгион) гэж байдаг. Геологийн албаны мэргэжилтэн "P долгионыг хүн урьдчилан мэдрэх боломжгүй. Харин зарим амьтад энэхүү P долгионыг ирэхээс өмнө мэдэрдэг" гэж тайлбарлав. Германы Амьтан судлалын хүрээлэнгээс 2020 онд нийтэлсэн судалгаагаар эрдэмтэд фермийн үхэр, нохой, хонь зэрэгт цахим шошго нааж, газар хөдлөлт болохоос өмнө болон дараах үйл хөдлөлийн өөрчлөлтийг ажигласан байна. Үүний үр дүнд найман газар хөдлөлтийн долоод нь газар хөдлөлт болохоос 45 минутын өмнө амьтад ер бусын идэвхтэй хөдөлгөөн хийж байсан байна. Тухайлбал үхэр огт хөдлөхөө больж, нохой галзуу юм шиг хуцаж, хонь тогтвор алдаж эхэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.