“Netflix” хэрэглэгчид үйлчилгээний эрхээ гэрээсээ гадуур бусадтай хуваалцахад төлбөр төлдөг болно
Анд нөхдийн мэдээ
2023-02-09
Интернэт видео стриминг үйлчилгээний "Netflix" компани үйлчилгээний эрхээ гэрээс гадуур ашиглаж, хэн нэгэнтэй хуваалцсан тохиолдолд төлбөр төлдөг болохоо зарлажээ. Иймд нэг гэрт амьдардаггүй хэрэглэгчдэд эрхээ хуваалцахын тулд төлбөр төлөх зохицуулалтыг шинээр хийж өгсөн аж. Тэд эхний ээлжид цөөн хэдэн орны захиалагчдаас төлбөр авч эхлэхээ мэдэгдсэн байна. Одоогоор уг нэмэлт захиалгыг Канад, Шинэ Зеланд, Португал, Испанид худалдаж авч, нэвтрүүлж эхлээд байгаа аж. Мөн хуваалцах үйлчилгээг зөвхөн сард 15.49 долларын стандарт болон 19.99 долларын премиум багцын эрхтэй гишүүд тус тус ашиглах боломжтой гэнэ. Албан ёсны мэдэгдэлдээ Netflix шинэ хуваалцах дүрмийг хэрэгжүүлэхэд хэрэглэгчид бэлэн байсан гэдгийг хэлж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.