images

Майкл Жексоны бүтээлийн эрхийг Sony групп худалдаж авна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-02-09


     Майкл Жексоны хит дуунуудыг багтаасан зохиогчийн эрхийн тал хувийг олон сая доллараар худалдахаар болсон  байна. Алдарт дуучныг нас барснаас хойш түүний өвийг эзэмшиж байсан 'Michael Jackson Estate' компани хөгжмийн зохиогчийн эрхийн хувьцааныхаа 50 хувийг Sony группт 800-900 саяар зарахаар хэлэлцээр хийж байгаа тухай “Variety” сэтгүүл мэдээлжээ. Хөгжим, кино, телевизийн контентын салбартай Sony групп нь Жексоны дуу хөгжим, хэвлэн нийтлэх эрхийг авахын тулд санхүүгийн байгууллагуудтай хамтран хэлэлцээр хийж байгаа аж. Жексоны гол дүрд тоглосон Бродвейн мюзикл “MJ: The Musical” болон одоо бүтээгдэж буй “Майкл” намтарчилсан киноны эрх энд багтах юм байна. Жексоныг амьд ахуйд нь 400 сая гаруй цомог борлуулагдаж, 13 дуу нь “Billboard”-ын сингл чартын нэгдүгээрт жагсаж байсан юм. Худалдах хэлэлцээрийг нууцалж байгаа ч "Billie Jean", "Thriller", "Bit It", "Dangerous", "Heal the Heal" зэрэг олон хит дуунуудын зохиогчийн эрхийг энд багтсан тухай мэдээллээ. Өнгөрсөн жил Sony компани Брюс Спрингстиний дууны зохиогчийн эрхийг 600 орчим сая доллараар, утга зохиолын Нобелийн шагналт Боб Диланы дууны зохиогчийн эрхийг нийт 600 сая доллараар худалдаж авсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.