Украины ерөнхийлөгч Англи улсад айлчилж байна
Анд нөхдийн мэдээ
2023-02-09
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Англи улсад хийсэн анхны айлчлалын үеэр тэрээр сөнөөгч онгоцны нисгэгчдийн сургалтад дэмжлэг авахаар тохиролцсон байна. Тэрбээр энэ удаагийн айлчлалаараа тус улсын ерөнхий сайдтай уулзан парламентад үг хэлж тэнд сургалтад хамрагдаж буй Украин цэргүүдтэй уулзахаар төлөвлөсөн байна. Ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн жил АНУ-д айлчилснаасаа хойш анх удаагаа гадаадад айлчилж байгаа нь энэ юм. Ерөнхий сайдын ажлын алба Украины армийн сургалтыг сөнөөгч нисгэгч, тэнгисийн явган цэргүүдээр өргөжүүлэхийн зэрэгцээ цэргийн техник хэрэгсэлд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв. Украины нисгэгчид сургуулилт хийсний дараа НАТО-гийн сөнөөгч онгоцыг жолоодох боломжтой болох ажээ. Англи улс сүүлийн зургаан сарын хугацаанд Украины 10,000 цэргийн албан хаагчийг сургасан бол энэ жил дахин 20,000 цэрэг нэмж сургахаар төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.