Парис хотын дарга 2024 оны Олимпод Оросын тамирчид оролцохыг эсэргүүцнэ
Анд нөхдийн мэдээ
2023-02-08
Парисын хотын дарга Анн Идальго хэрэв Орос улс Украинд хийж буй түрэмгийллээ үргэлжлүүлсээр байвал ирэх онд болох Парисын Олимпод тус улсын тамирчдыг оролцохыг эсэргүүцнэ гэжээ. Тэрбээр дайны байдал үргэлжилсээр байвал Оросын тамирчдыг 2024 оны Парисын олимпод оролцохыг хориглоно гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм. Эцсийн шийдвэрийг Олон улсын Олимпын хороо гаргах боловч “Украины нутаг дэвсгэрт тэсрэх бөмбөг тасрахгүй байхад Оросын төлөөлөгчид Парист ирээд юу ч болоогүй юм шиг жагсана гэдэг ямар ч боломжгүй” гэдгийг онцолсон байна. Гэхдээ Украинд түрэмгийлэл хийж буй ерөнхийлөгч В.Путиныг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн тэрс үзэлтэй тамирчдад Олимпын үүд хаалга нээлттэй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр өнгөрсөн сарын сүүлчээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оросын тамирчид Парисын олимпод төвийг сахисан орны хувиар оролцох боломжтой гэж мэдэгдсэн ч энэ удаад байр сууриа өөрчилжээ хэмээн AFP агентлаг мэдээлэв. Мөн Польшийн Спортын сайд Камил Бортиничюк "Парис 2024" наадамд Орос, Беларусь улсууд оролцвол 40 гаруй орон тус Олимпын наадмыг эсэргүүцэхийг анхааруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.