"Zoom" компани 1300 орчим ажлын байраа цомхотгоно
Анд нөхдийн мэдээ
2023-02-08
Цар тахлын үед дэлхий нийтээр ажил, хурал уулзалтыг онлайнаар явуулах шаардлага тулгарч, Zoom цахим үйлчилгээ эрэлттэй болж эхэлсэн билээ. Иргэд эргээд хэвийн амьдралдаа шилжихэд “Zoom Video Communications Inc”-н цахим хурлын үйлчилгээний эрэлт удааширч, 1300 орчим ажлын байрандаа цомхотгол хийхээр болсон байна. Тус компани энэ мэдэгдлийг олон нийтэд дуулгасны дараа өнгөрсөн жилд 63 хувиар унаад байсан хувьцааны ханш 9.9 хувиар өссөн ч нэмэр болоогүй аж. Мягмар гарагт ажилчдынхаа бараг 15 хувийг халах тухай мэдэгдэхдээ тус компанийн гүйцэтгэх захирал Эрик Юан "Ирэх санхүүгийн жилд цалингаа тодорхой хувиар бууруулж, ажилчдын урамшууллаасаа татгалзана" гэж мэдэгдсэн байна. Улмаар гаргасан зохицуулалтын баримт бичгийн дагуу Zoom компани цомхотголтой холбоотой 50-68 сая долларын төлбөр төлөх аж. Үүний ихээхэн хэсгийг 2024 оны санхүүгийн эхний улиралд зарцуулна гэж мэдэгдэв. "Zoom" нь цар тахлын үед нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд олон хүнийг ажилд авсан боловч одоо АНУ-ын компаниудтай нэгдэж болзошгүй хямралыг даван туулахын тулд зардлаа танаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.