Ким Жон Ун охиныхоо хамт дахин олны өмнө гарлаа
Анд нөхдийн мэдээ
2023-02-08
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Үндэсний зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойн ёслолын үйл ажиллагаанд бага охин Ким Жү Аэгийн хамт ирсэн талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр мэдээллээ. Тэрбээр цэргүүдэд хандан үг хэлэхдээ, олон бэрхшээл тохиолдсон ч Хойд Солонгосын арми дэлхийн хамгийн шилдэг арми хэвээр үлдсэн хэмээн магтсан байна. Мөн энэ бүхэн АНУ, Өмнөд Солонгосыг чиглээгүй гэдгийг тус улсын KCNA агентлаг дурджээ. Өмнө нь 11 дүгээр сард болсон “Хвасан-17” пуужинг амжилттай хөөргөсөн эрдэмтэд, инженер техникийн багийнхантай уулзахдаа Ким Жон Ун мөн бага охинтойгоо ирж байсан юм. Улмаар дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Ким Жү Аэ аавынхаа дараа Умард Солонгосыг удирдаж магадгүй хэмээн бичиж байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.