“Ниссан”, “Рено” компаниуд 15 жилийн түншлэлийн гэрээ байгуулав
Анд нөхдийн мэдээ
2023-02-08
Машин үйлдвэрлэлийн томоохон компаниуд болох “Ниссан”, “Рено”-ийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн нэгж "Ampere"-ийн 15 хувийг худалдан авахаар хэлэлцээрт хүрсэн талаар талууд өчигдөр олон нийтэд мэдэгджээ. Тус мэдэгдэлдээ "Ниссан" компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ашвани Гупта "Өнгөрсөн хугацаанд бидний түншлэл нь харилцан ашигтайгаар дэлхийн зах зээлд эзлэх байр сууриа өргөжүүлэхэд чиглэж байсан бол ирэх 15 жилд хөрөнгө оруулагчдадаа шилдэг үнэ цэн бүтээгч болохын төлөө түншилнэ" гэжээ. "Рено", "Ниссан", "Мицүбиши" компаниуд 1999 оноос хойш хамтын ажиллагаагаатай явж ирсэн боловч 2018 онд “Ниссан”-ы ТУЗ-ийн дарга асан Карлос Госн санхүүгийн хэргээр баривчлагдсанаар харилцаанд томоохон зөрчил үүсээд байсан юм. "Бидний тохиролцоо сүүлийн хэдэн жилд үүсээд байсан нөхцөл байдлыг ихээхэн сайжруулна гэж би бодож байна" хэмээн “Рено”-гийн гүйцэтгэх захирал Лука де Мео хэлсэн байна. “Ниссан” хэдий хэмжээний хөрөнгө оруулах, “Рено” компани охин компаниа биржид бүртгүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.