2030 оны хөлбөмбөгийн ДАШТ анх мэндэлсэн газартаа эргэж очих уу?
Анд нөхдийн мэдээ
2023-02-08
Анхны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан Уругвай тэргүүтэй Өмнөд Америкийн дөрвөн орон 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргалаа. Уругвай, Аргентин, Чили, Парагвай гэсэн дөрвөн улсын Спорт, хөлбөмбөгийн холбоодын дарга нар өчигдөр Аргентины Эссе хотод хэвлэлийн бага хурал хийж, 2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хамтран зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор гаргажээ. “Хамтдаа 2030” уриан дор эдгээр дөрвөн улс ДАШТ-ий 100 жилийн ойг угтан “Тэмцээн анх эхэлсэн газартаа 100 жилийн дараа эргэж очвол илүү сонирхолтой” гэсэн үндэслэл дэвшүүлсэн байна. 1930 онд Уругвайн нийслэл Монтевидео хотод анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байжээ. Өмнөд Америкийн Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Алехандро Домингес "ФИФА хөлбөмбөгийн тэмцээний анх мэндэлсэн газрыг эргэн дурсахын тулд тэнд зохион байгуулвал илүү утга учиртай" гэж онцлон тэмдэглэв. Ялангуяа финалын тоглолтыг анхны тэмцээн болж байсан Estadio Centenario (испани хэлээр зуун жилийн цэнгэлдэх гэсэн утгатай) цэнгэлдэх хүрээлэнд хийх хүсэлт гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.